SurayMN

Дугуйн хэмжээ тооцоолуур

Автомашины дугуйны хэмжээг текст болон график дүрслэлээр (урд, хажуу талаас) харьцуулж, хурд хэмжигчийн зөрүүг тооцоолно.

Сурталчилгааны орон зай | Ad Space

Дугуйны хэмжээг хэт томруулах нь машины явах эд ангид сөргөөр нөлөөлнө. Ялангуяа жолоо дарах үед дугуй шүргэх эсэхийг сайтар шалгаарай.

Ашиглах заавар

  1. 1

    'Одоогийн дугуй' хэсэгт одоо байгаа дугуйны хэмжээгээ оруулна (Жнь: Өргөн 225, Профиль 45, Обуд 17).

  2. 2

    'Шинэ дугуй' хэсэгт сольж тавих гэж буй дугуйны хэмжээг оруулна.

  3. 3

    Хоёр дугуйн урд болон хажуугаас харуулсан динамик визуал дүрслэлийг харж, хэмжээний ялгааг нүдээр баримжаална уу.

  4. 4

    'Харьцуулалт' хэсгээс дугуйны нийт өндөр болон хянах самбар дээрх хурд бодит хурднаас хэр зөрүүтэй гарахыг шалгана уу.

  5. 5

    Хоёр дугуйны нийт өндрийн зөрүү аюулгүй хэмжээнд буюу 3%-иас хэтрэхгүй байгаа эсэхийг анхаарна уу.

Томъёо

Дугуйны хэмжээсийг дараах байдлаар бодно:

Түгээмэл асуултууд

Дугуйн дээрх тоо ямар утгатай вэ (Жнь: 225/45R17)?
Эхний тоо (225) нь дугуйны өргөнийг миллиметрээр заана. Хоёр дахь тоо (45) нь дугуйны бөөрний өндөр буюу өргөний 45 хувьтай тэнцэнэ гэсэн үг. 'R' үсэг нь Радиаль хийцтэйг заах бөгөөд сүүлийн тоо (17) нь обудны хэмжээг инчээр илэрхийлдэг.
Дугуйг хэр их томруулбал аюулгүй вэ?
Автомашины мэргэжилтнүүд дугуйны нийт өндрийн зөрүүг 3%-иас хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг. Үүнээс томруулбал крыло шүргэх, ABS мэдрэгч болон хурдны хайрцагт доголдол үүсэх эрсдэлтэй.
Дугуй солихоор яагаад хянах самбар дээрх заалт болон бодит хурд зөрдөг вэ?
Таны машин дугуйны эргэлтийн тоогоор хурдаа хэмждэг. Том дугуй нэг эргэхдээ илүү их зам туулдаг тул, том дугуй тавьсан үед хянах самбар дээрх заалтнаас таны бодит хурд илүү өндөр байх болно.