Латин-Кирилл хөрвүүлэгч
Латинаар бичих явцад кирилл үсэгт шууд хөрвүүлж харуулна.
Латин галигаар бичих хэв маяг хүн бүрт харилцан адилгүй байдаг тул зарим тохиолдолд зураас (-) ашиглан хүссэн үр дүнгээ нарийвчлан гаргах шаардлага гарч болзошгүйг анхаарна уу.
Шуурхай хариулт
Latinaas kirill ruu hurvuulegch
Энэ хуудас яг үүнийг хийнэ: дээрх талбарт латинаар бичихэд бичвэр тань шууд, автоматаар кирилл болно. Программ татах, суулгах шаардлагагүй — утас, компьютер дээр хөтчөөр шууд ажиллана.
Galig gej yu ve?
Галиг гэдэг нь монгол үгийг латин үсгээр тэмдэглэх арга юм: sain baina uu → сайн байна уу. Энэ хэрэгсэл галигаар бичсэн бичвэрийг кирилл үсэгт хөрвүүлдэг.
Kirill gargui utsan deer mongoloor bichih arga baina uu?
Байна. Утсандаа кирилл гар суулгаагүй ч энэ хуудсыг нээгээд латинаар бичихэд л кириллээр гарна. Гарсан бичвэрээ хуулж аваад мессеж, фэйсбүүк гээд хаана ч ашиглаж болно.
Ашиглах заавар
- 1
Эхний цонхонд латинаар бичихэд дараагийн цонхонд кирилл хөрвүүлэг шууд гарч ирнэ.
- 2
Ө, Ү, Ь, Ъ үсгүүдийг q, w, ' (апостроф), " (хашилт) товчлууруудаар тус тус гаргана.
- 3
Эгшгийн араас орсон 'i' нь 'й' болж хөрвүүлэгдэнэ (Жишээ: sain → сайн). Хэрэв 'и' хэвээр үлдээх бол дундуур нь зураас (sa-in) тавина уу.
- 4
Хоёр үсэг нийлээд нэг үсэг болохоос сэргийлж салгаж бичихдээ зураас (-) ашиглана (Жишээ: t-s → тс).
- 5
Брэнд нэр болон гадаад үгийг хөрвүүлэхгүйгээр хэвээр үлдээхдээ дөрвөлжин хаалтад [Apple] хийж бичээрэй.
- 6
Хөрвүүлсэн бичвэрээ 'Хуулах' товчоор авч Messenger, Facebook болон бусад сошиал сувгууд руу шууд хуулж (paste) ашиглах боломжтой.
