Цагийн бүс хөрвүүлэгч
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хотуудын цагийг хооронд нь хөрвүүлж, цагийн зөрүүг тооцоолно.
Цагийн бүсийн зохицуулалт улс орнуудын хууль тогтоомжоос хамаарч өөрчлөгдөж байдаг. Бид мэдээллээ тогтмол шинэчилж, дэлхийн цагийн стандартад нийцүүлдэг.
Шуурхай хариулт
Бээжин ↔ Улаанбаатар цагийн зөрүү
Бээжин ба Улаанбаатар хотын цаг ижил — цагийн зөрүүгүй.
Бээжин: UTC+8 · Улаанбаатар: UTC+8
Түгээмэл чиглэлүүд: Сөүл · Токио · Бээжин · Хонг Конг · Москва · Истанбул · Берлин · Лондон · Нью Йорк · Лос Анжелес · Денвер · Сидней
Солонгос, Монголын цагийн зөрүү хэд вэ?
Өмнөд Солонгос (UTC+9) Улаанбаатараас (UTC+8) 1 цагаар түрүүлдэг: УБ-д 12:00 болоход Сөүлд 13:00 байна. Япон мөн UTC+9 тул адилхан 1 цагаар түрүүлдэг.
Хятад, Монгол цагийн зөрүүтэй юу?
Үгүй. Бээжин (UTC+8) Улаанбаатартай ижил цагтай. Хятад улс бүх нутагтаа нэг л цагийн бүс (Бээжингийн цаг) мөрддөг.
Америк, Монголын цагийн зөрүү хэд вэ?
Нью-Йорк Улаанбаатараас өвөлдөө 13, зуны цагийн үед 12 цагаар хоцордог. Лос-Анжелес өвөлдөө 16, зундаа 15 цагаар хоцордог.
Ховд аймгийн цаг Улаанбаатараас өөр үү?
Тийм. Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд UTC+7 бүсэд хамаардаг тул Улаанбаатараас 1 цагаар хоцордог. Бусад аймгууд УБ-тай ижил UTC+8 цагтай.
Ашиглах заавар
- 1
Өөрийн байгаа эсвэл эх сурвалж цагийн бүсээ сонгоно уу (Жнь: Улаанбаатар UTC+8).
- 2
Шилжүүлэх гэж буй хот эсвэл цагийн бүсээ сонгоно.
- 3
Хөрвүүлэх гэж буй цагаа 'Цаг' хэсэгт оруулна.
- 4
Тухайн бүсэд хэдэн цаг болж байгаа болон хоног шилжсэн эсэх үр дүн шууд гарна.
- 5
'Уулзалт төлөвлөгч' хэсгээс хоёр хотын ажлын цагийн давхцлыг харах боломжтой.
