SurayMN

Цагийн бүс хөрвүүлэгч

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хотуудын цагийг хооронд нь хөрвүүлж, цагийн зөрүүг тооцоолно.

Цагийн бүсийн зохицуулалт улс орнуудын хууль тогтоомжоос хамаарч өөрчлөгдөж байдаг. Бид мэдээллээ тогтмол шинэчилж, дэлхийн цагийн стандартад нийцүүлдэг.

eTailan.mn — нягтлан, нярав, татвар, санхүүгийн цахим сургалтСурталчилгаа

Шуурхай хариулт

Лондон ↔ Улаанбаатар цагийн зөрүү

Лондон нь Улаанбаатар хотоос 7 цагаар хоцорч явдаг.

Лондон: UTC+1 · Улаанбаатар: UTC+8 · Зуны цагийн шилжилтийн үед зөрүү өөрчлөгддөг

Түгээмэл чиглэлүүд: Сөүл · Токио · Бээжин · Хонг Конг · Москва · Истанбул · Берлин · Лондон · Нью Йорк · Лос Анжелес · Денвер · Сидней

Солонгос, Монголын цагийн зөрүү хэд вэ?

Өмнөд Солонгос (UTC+9) Улаанбаатараас (UTC+8) 1 цагаар түрүүлдэг: УБ-д 12:00 болоход Сөүлд 13:00 байна. Япон мөн UTC+9 тул адилхан 1 цагаар түрүүлдэг.

Хятад, Монгол цагийн зөрүүтэй юу?

Үгүй. Бээжин (UTC+8) Улаанбаатартай ижил цагтай. Хятад улс бүх нутагтаа нэг л цагийн бүс (Бээжингийн цаг) мөрддөг.

Америк, Монголын цагийн зөрүү хэд вэ?

Нью-Йорк Улаанбаатараас өвөлдөө 13, зуны цагийн үед 12 цагаар хоцордог. Лос-Анжелес өвөлдөө 16, зундаа 15 цагаар хоцордог.

Ховд аймгийн цаг Улаанбаатараас өөр үү?

Тийм. Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд UTC+7 бүсэд хамаардаг тул Улаанбаатараас 1 цагаар хоцордог. Бусад аймгууд УБ-тай ижил UTC+8 цагтай.

Сурталчилгааны орон зай | Ad Space

Ашиглах заавар

  1. 1

    Өөрийн байгаа эсвэл эх сурвалж цагийн бүсээ сонгоно уу (Жнь: Улаанбаатар UTC+8).

  2. 2

    Шилжүүлэх гэж буй хот эсвэл цагийн бүсээ сонгоно.

  3. 3

    Хөрвүүлэх гэж буй цагаа 'Цаг' хэсэгт оруулна.

  4. 4

    Тухайн бүсэд хэдэн цаг болж байгаа болон хоног шилжсэн эсэх үр дүн шууд гарна.

  5. 5

    'Уулзалт төлөвлөгч' хэсгээс хоёр хотын ажлын цагийн давхцлыг харах боломжтой.

Томъёо

Цагийг Дэлхийн нэгдсэн цагийн (UTC) зөрүү дээр үндэслэн боддог:

Түгээмэл асуултууд

UTC болон GMT-ийн ялгаа юу вэ?
GMT нь Лондон хот орчмын цагийн бүсийн нэршил юм. UTC нь дэлхийн цагийн нэгдсэн стандарт бөгөөд хэзээ ч өөрчлөгддөггүй. Практик дээр энэ хоёр нь ижил цагийг заадаг.
Зуны цагийн тоолол (Daylight Savings) тооцоонд ордог уу?
Тиймээ. АНУ, Европ зэрэг зуны цагийн тоололд шилждэг бүсүүдийн цагийн өөрчлөлтийг манай систем тухайн огнооноос хамааран автоматаар тооцдог.
Монгол улс ямар цагийн бүсэд хамаардаг вэ?
Монгол улсын ихэнх нутаг дэвсгэр, түүний дотор Улаанбаатар хот нь UTC+8 цагийн бүсэд хамаардаг. Энэ нь Дэлхийн нэгдсэн цагаас 8 цагаар түрүүлж явдаг гэсэн үг юм.
Монгол Улс зуны цагт шилждэг үү?
Үгүй. Монгол Улс 2015–2016 онд зуны цагт шилжиж туршсан ч 2017 оноос хойш хэрэглэхээ больсон. Улаанбаатарын цаг жилийн турш UTC+8 хэвээр байдаг.
Москва, Улаанбаатарын цагийн зөрүү хэд вэ?
Москва (UTC+3) Улаанбаатараас 5 цагаар хоцордог: УБ-д 15:00 үед Москвад 10:00 байна. ОХУ 2014 оноос зуны цагт шилждэггүй тул энэ зөрүү жилийн турш тогтмол.